Өнөөдрөөс АИ 92 шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж 2390 төгрөг болсон. Энэ талаар УУХҮЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад "Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас өргөн хэрэглээний АИ 92 шатахууны үнийг чөлөөлж, зах зээлийн зарчмаар явах хэлбэр лүү шилжүүлсэн. Ингэхдээ импортлогчид хэт өндөр дүнгээр шатахууны үнийг нэмэхгүй байх арга баримталж буй. ОХУ, Украины дайны улмаас дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдэж буй учир бид яаж ч чадахгүй. УУХҮ-ийн сайд Г.Ёндон ОХУ-ын Москва хотод шатахууны импортын хангамж, үнийн тогтвортой байдлыг холбогдох хүмүүстэй уулзаж, хэлэлцэж буй. Одоогоор тус улсад цахим мэдээллийн хэрэгслийг хязгаарласан тул ирэх долоо хоногоос энэ талаар тодорхой мэдээлэл өгнө" гэлээ.