Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн захиргааны зарим байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэр гарсан гэдгийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөшигийн хөндийтэй холбоотой шийдвэр гарсан. Хөшигийн хөндийд шинэ хот барих асуудлыг судалж, төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, 150 мянган хүн ам амьдрах боломжтой хот төлөвлөлт хийж байна. Төрийн захиргааны зарим байгууллагыг үе шаттай Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ. Энэ бол улс төрийн шийдвэр. Ингэснээрээ Хөшигийн хөндийн төлөвлөлтөд ямар байгууллагыг гаргах вэ гэдгээ судалж байна. Энэ бол өнөө маргааш шийдэгдчихгүй том ажил.
Эхний хэсэгт онгоцны буудал тойрсон дэд бүтцийн зургийг хийж дууссан. Цэвэрлэх байгууламж, цахилгааны хэлхээ, үерийн далан яаж байгуулах уу зэрэг инженерийн дэд бүтцийн ажлын зураг гарч ирж байна. Эндээс дэд бүтцийн ажлыг хийж эхэлнэ. Хувийн хэвшлүүдийг дэд бүтэцтэй болгохын хэрээр хүн амын таталцлыг бий болгох шийдвэрийг хэлэлцсэн юм." гэж хэлэв.