ОХУ-д олон улсаас хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнээс шалтгаалан рублийн ам.доллартай харьцах ханш оны эхнээс 3 дугаар сарын 4-ны өдрийн байдлаар 37.9 хувиар сулраад байна.
Рублиэр хийдэг гадаад гүйлгээ нь нийт гадаад гүйлгээний мөнгөн урсгалын 8-9% буюу харьцангуй бага хувийг эзэлдэг талаар Монгол банкнаас мэдээллээ. Мөн тус газраас ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд нэмэгдэж, 3,000 төгрөгт болж буй талаар дараах талбайрагы өглөө.
"Олон улсад үүсээд буй тодорхой бус байдлаас шалтгаалан иргэдийн дунд төгрөгийн ам.доллартай харьцах ханш сулрах нь гэсэн болгоомжлол үүсч байна. Үүсээд буй нөхцөл байдлыг Монголбанк түр зуурын шинжтэй гэж харж байгаа бөгөөд төгрөгийн ханш огцом сулрахаас сэргийлэх зорилгоор Монголбанкнаас долоо хоногт хоёр удаа гадаад валютын дуудлага худалдаа, валют арилжааны цахим талбараар банкуудад гадаад валют тогтмол нийлүүлэн ажиллаж байна. Төв банкны гадаад валютын интервенцийн хэмжээ өмнөх жилүүдээс илүү эрчимжсэн бөгөөд энэ нь тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдал, гадаад төлбөр тооцоонд хангалттай хүрэлцэхээр байна. Хэдийгээр Монголбанкнаас нийлүүлж буй гадаад валютын хэмжээ нэмэгдэж байгаа ч Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2022 оны 1 дүгээр сарын эцсийн байдлаар 3945 сая ам.доллар буюу 7.0 сарын импортын барааны хэрэгцээг хангах түвшинд буюу ОУ жишиг түвшнээс өндөр байна" гэлээ.