Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 17 хүнсний зах, худалдааны төвд борлуулж буй гол нэрийн 36 төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг өнгөрсөн баасан гаргийн байдлаар нийслэлийн Статистикийн газраас танилцууллаа. Энэ хугацаанд есөн нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийнхоосоо өсөн, 23-ынх нь тогтвортой байж, дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийх буурсан гэв. Тодруулбал, хонь, ямааны махны үнэ кг тутамдаа долоо хоногт дунджаар 300, ургамлын тосных 100-200, хүнсний ногооных 50-100 төгрөгөөр нэмэгдсэн аж. Харин үхрийн махны ханш 100-200 төгрөгөөр хямдарсан бол гурил, будаа, цөцгийн тос, сүү зэргийнх тогтвортой байжээ. Ташрамд дурдахад, үхрийн махыг кг-ыг нь 13 800-15 700, хонь, ямааныхыг нь 9700-13 000 төгрөгөөр борлуулж байв. Түүнчлэн төмс кг нь 1000-1200, байцай 2000-2500, нэг кг-аар савласан дээд зэргийн гурил 1500-1800 төгрөгийн үнэтэй байжээ. Гэхдээ аль хүнсний зах, худалдааны төвд борлуулж буйгаас шалтгаалж бүтээгдэхүүний үнэ кг тутамдаа 4000 хүртэлх төгрөгийн зөрүүтэй байгаа юм