Өнөөдөр гадаа -1 градус дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Гуравдугаар сарын 07-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 66 дахь өдөр бөгөөд он дуусахад 299 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 1 градус хүйтэн бол шөнөдөө -9 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 5, Адьяа гараг. Гоё хүүхэн одтой, ёсон улаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 24 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуудах, насан бүтээл хийлгэх, эрдэнэийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боохх их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урд зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2890.00, зарах нь 2895.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 28.00, зарах нь 32.00, юанийн авах ханш 456.00, зарах нь 457.00, вонын авах нь 2.40, зарах нь 2.42 төгрөгтэй тэнцэж байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт Төрийн ордонд “Тэгш боломж-Хамтын үр дүн” төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган болно.
- 11.00 цагт Төрийн ордонд Мэдээллийн технологийн салбарын хөгжил, эрх зүйн орчныг бэхжүүлэхэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог дэмжих, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах зорилго бүхий Бодлогын зөвлөлийн анхдугаар уулзалт болно.
- 11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Д.Нарантуяа эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ.
- 11.00 цагт “Новотел” зочид буудалд Монголын худалдаачдын холбооноос “Худалдаа эрхлэх нь хөдөлмөр эрхлэлт мөн үү” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 98888818, 88911613
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" халдварын талаар цахимаар тоон мэдээлэл өгнө.
- 12:00 цагт “Интерном” номын дэлгүүрийн төв салбарт Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг үүсгэн байгуулсны 25 жилийн ойд зориулсан “Хайрын өмнө хүлээсэн хариуцлага” номын нээлт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2007 онд Британийн ард нийтийн танхим Лордын танхимын гишүүдийг 100 хувь сонгож дуусчээ.
- 1989 онд Сальман Рашдигийн бичсэн "Сатаны эсрэг" зохиолын эсрэг явуулж байгаа арга хэмжээнээс болж Иран болон Их Британи улс дипломат харилцаагаа бүрэн таслав.
- 1987 онд Лейюгийн халдлага: Тайванийн Кинмен мужийн Лейю хотын Донгганг дүүрэгт Тайванийн арми Вьетнамын энгийн номхон дүрвэгсдийн эсрэг гал нээж, 19 дүрвэгч амиа алджээ.
- 1986 онд Челленжэр хөлгийн сүйрэл: АНУ-ын тэнгисийн цэргийн "Пресервер" хөлөг онгоц далайн мандлаас Челленжэр хөлгийн бүхээгийг олжээ.
- 1985 онд алдарт "We Are the World" дуу олон улсад цацагдав.
- 1965 онд Цуст Ням гараг: Алабама мужийн Сельма хотын цагдаа нэр иргэний эрхийн төлөө тайван замаар тэмцэж байсан 600 жагсагчийн эсрэг хүч хэрэглэв.
- 1876 онд алдарт зохион бүтээгч Александер Грам Белл өөрийн зохиосон бүтээлээ "телефон" хэмээн нэрлэж, зохиогчийн эрх авчээ.