Манай улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 1.01 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 301.5 тэрбум төгрөг буюу 42.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс эрдэс баялгийн салбараас төвлөрүүлсэн орлого 304.6 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 147.5 тэрбум буюу 93.9 хувиар нэмэгдсэн дүн гэнэ. Төсөвт төвлөрүүлсэн орлогыг салбараар нь харвал уул уурхайн салбараас 299.1, тусгай зөвшөөрлийн төлбөрөөс 2.8, бусад орлогоос мөн 2.8 тэрбум төгрөг бүрдүүлжээ. Эрдэс баялгийн салбар нь нэгдсэн төсвийн орлогын 30.1 хувийг бүрдүүлж байгааг УУХҮЯ-наас мэдээлэв.