МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Ёс зүйн хороо өнөөдөр тус сургуулийн тавдугаар курсын оюутан Б.Ариунзаяагийн бусдын толгой дээр кофе асгасан асуудлыг хэлэлцэж байгаа гэнэ.
Түүнийг сургуулиас нь хөөлгөх санал одоогийн байдлаар 15 мянгад хүрчээ. Тэрбээр энэ үйлдэлдээ огт гэмшсэн шинжгүй цахим хуудастаа "Энэ бол байдаг л зүйл" гэж мэдэгдэл хийсэн байна.
Тус оюутанд ямар арга хэмжээ авах тухай хэлэлцсэн тул удахгүй мэдээллэх болно.