XX зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал гуайн бодит амьдралаар сэдэвлэн, Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар “Ю Фильм” Уран Бүтээлийн Нэгдэлийн 7 дахь бүрэн хэмжээний киног бүтээжээ.
Уг киногоор С.Удвал гуайн нийгэм улс төрд оруулсан хувь нэмэр, Монголын эмэгтэйчүүдийн ажиллах амьдрах эрхийн бүтээн байгуулалтад нэн анхаарч ажилласан үеийг харуулахаас гадна эмэгтэй хүний амьдралд тулгамддаг зовлон бэрхшээлийг үзүүлэхийг зорьжээ.
"Улаан Цэцэг" энэ сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Мартын-8-нд бүх кино театруудаар гарах юм байна.
Киноны Ерөнхий найруулагчаар С.Батмөнх, Ерөнхий зургийн дарга: Ц.Ганзориг, Ерөнхий продюсероор Г.Ундармаа , Б.Оюунгэрэл нар ажиллажээ. Харин гол дүрүүдэд жүжигчин Г. Ундармаа, Б. Хунцэнгүүн, Б.Болдбаатар, Х. Хосбаяр нар тоглосон байна.