Өнөөдөр гадаа -7 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Гуравдугаар сарын 1-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 60 дахь өдөр бөгөөд он дуусахад 305 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -7 градусын хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 29. Тооно одтой, харагчин үхэр өдөр. Ангараг гараг. Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бич, тахиа жилтнээ сөрөг муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд сүлд тэнэж одно хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2873.00, зарах нь 2877 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах 35.00, зарах нь 36.50, юань зарах нь 454.00, зарах нь 456.00, вон авах нь 2.39, зарах нь 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цахимаар тоон мэдээлэл өгнө.
- 15.00 цагт ГХЯ-наас Украинд байгаа оюутнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
- Өнөөдөр эх орончдын өдөр тохиож байна. Энэ өдөр Ардчилсан холбооныхон Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Ялгаварлан гадуурхалыг тэглэх олон улсын өдөр тохиож байна.
- 1994 оны энэ өдөр Канадын дуучин Жастин Бибер мэндэлжээ.
- 2006 онд хүн болгон мэдээлэл нэмэх боломжтой "Википедиа" цахим тольд англи хэл дээрх нэг сая дахь нийтлэл "Жорданхиллийн төмөр замын буудал" нэрээр оржээ.
- 2002 онд хүрээлэн буй орчныг судлах зорилго бүхий "Энвисат" хиймэл дагуулыг хөөргөж, Дэлхийн 11 дэх хиймэл дагуул болжээ. Мөн түүнчлэн сансарт хөөргөсөн хамгийн хүнд хиймэл дагуул болсон юм. Уг хиймэл дагуулын нийт жин 8,500 кг байсан гэдэг.
- 1998 онд найруулагч Жеймс Камероны найруулсан "Титаник" кино дэлхийн кино урлагийн зах зээлээс нэг тэрбум долларын босгыг давсан анхны кино болов.
- 1995 онд интернетийн хайлт, харилцаа холбооны Yahoo! компани байгуулагджээ.
- 1966 онд ЗХУ-ын "Венера 3" сансарын хөлөг Сугар гаригт осолдсоноор өөр гаригт осолдсон дэлхийн анхны хөлөг болсон байна.