АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь салбар, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Миний минийх” кампанит ажлыг орон даяар өрнүүлэх гэж байна. Эл ажлын гол зорилго нь цахим аюулгүй байдлын ойлголтыг бүх нийтэд өгнө. Кампанит ажлын хүрээнд “Миний цахим нууц үг минийх”, “Миний фэйсбүүк нууц үг минийх”. “Миний картны нууц үг минийх” уриалга өрнүүлэх юм. Тэдний зорилтот бүлэг нь залуус байх гэнэ. Тиймээс дуучин Хишигдалай, Гамбэй нартай хамтран дуу бүтээлээр нь олон нийтийг соён гэгээрүүлэх аж. Улмаар “Минийх” нэртэй шинэ дуу ч бүтээгээд амжсан гэнэ. Мөн “Миний минийх” кампанит ажлын хүрээнд ЗУРГААН САЯ төгрөгийн шагналын сантай дууны уралдаан зарлажээ. Уралдааныг үзэгчдийн дунд онлайнаар явуулна. Улмаар караоке, бүжиг, "Минийх" дууг хөрвүүлж дуулах зэрэг гурван төрлөөр шалгаруулж, тус бүр 2 сая төгрөгөөр урамшуулах аж. Дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүкт "Миний минийх" хуудсыг дагасанаар авах боломжтой.