Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч компаниуд өнөөдрийн байдлаар 49.7 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийгээд байгаа аж. Гэхдээ зарим томоохон зээлдэгч нар эргэн төлөлтийн хугацааг сунгах, ханшийг төгрөг рүү хөрвүүлэн төлөх хүсэлтээ Хөгжлийн банканд ирүүлээд байгаа юм байна.
Энэ талаар тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлэхдээ “Бид барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, барьцаа гэх зүйлгүй, зориулалтын бусаар ашигласан бол хууль хяналтын байгууллагуудаар шийдвэрлүүлнэ. Зарим зээлдэгч улс оронд хэрэгтэй бүтээн байгуулалт хийсэн гэдэг мэдээлэл гаргасан байсан. Тэдэнд хандаж хэлэхэд Пи-Арт зарж байгаа мөнгөө зээлийн эргэн төлөлтдөө зарцуулаач ээ. Үнэхээр хөгжлийн бүтээн байгуулалт мөн бол зөрчлөө арилга. Ингэсэн тохиолдолд банк Пи-Ар-ыг чинь хийж өгье" гэжээ.