Гаалийн ерөнхий газраас импортын урьдчилсан мэдээ танилцууллаа.
Тодруулбал хоёрдугаар сарын 24-нд автобензин 7 мянган тонн, дизелийн түлш 4 мянган тонн импортлогдсон байна.
Оны эхнээс буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс өссөн дүнгээр 209,6 сая ам долларын нефтийн бүтээгдэхүүн импортолсон бөгөөд автобензин 106.1 мянган тонн, дизелийн түлш 144.5 мянган тонн байгаа аж.