Хөгжлийн банкнаас зээл авсан “Эрэл” компани мэдээлэл олон нийтэд мэдээлэл өглөө.
Тус компаний ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат хэлэхдээ “2013 оны тавдугаар сард Засгийн газраас Улаанбаатар хотын иргэдийг орон сууцжуулах тогтоол гаргасан. Чингис бондын эх үүсвэрээс 13 сая ам.долларыг Эрэл компанид олгохдоо гэр хорооллын 180 мянган өрхийг орон сууцжуулах тухайн үеийн ханшаар худалдаж авахаар тохирсон.
Манай компанид найман жилийн хугацаатай 14 сая ам.долларыг өгсөн. Энэ нь тухайн үеийн ханшаар 20 тэрбум бөгөөд 2020 онд хугацаа нь дууссан. Дараа нь 2014 онд 13.1 сая еврогийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан Германы банкнаас авсан. Мөн 2015 онд 9 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас авсан. Энэ нь Засгийн газрын тогтоолоор олгосон зээл. Зээлийн хугацаа энэ оны аравдугаар сард дуусна. Нийтдээ Хөгжлийн банкнаас гурван удаагийн зээл авсан.
Засгийн газраас тогтоолоо хэрэгжүүлсэн бол зээлээ бүрэн төлөх боломжтой байсан. Компани зээлээ төлж чадахгүй тул 268 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үйлдвэрээ Хөгжлийн банкны барьцаанд өгчихсөн. Энэ бүхэнд Засгийн газар хариуцлага хүлээх ёстой” гэв.