Эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж буй.
Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон "2024 он гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдын чухал зорилтуудын нэг. 2025 он гэхэд Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан, Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна" гэлээ.