Монголбанк "Мастеркарт" байгууллагатай хамтран төлбөрийн картыг “EMV” чип технологид бүрэн шилжүүллээ.
Ингэснээр соронзон туузтай карт ашиглаж байхад үүсч байсан нууцлал, аюулгүй байдлын эрсдэлийг бүрэн арилгасан байна.
Чиптэй төлбөрийн картад суурилсан QR кодоор гүйлгээ хийх, төгрөгийн картын мэдээллийг токенжуулах (tokenization) суурь тавигдсан аж.
Мөн, карт эзэмшигч төлбөрийн картаараа нийтийн тээвэр, автомашины зогсоол, замын төлбөр гэх мэт үнийн дүн багатай гүйлгээнд пин код ашиглахгүйгээр картаа зайнаас уншуулж төлбөр тооцоогоо хийх боломж бүрдэж байна гэдгийг Монгол банкнаас мэдээллээ.