Алтны ханш өнгөрсөн баасан гарагт сүүлийн найман сарынхаа дээд түвшинд хүрч, унци нь 1900 ам.доллар давсан талаар “Bloomberg” уламжлав. Украинтай холбоотой нөхцөл байдал шар металлын эрэлт өсөхөд нөлөөлсөн аж. АНУ бодлогын хүүгээ нэмэхээр төлөвлөж буй ч алтны үнэ сүүлийн гурван долоо хоног дараалан дээшлээд байгаа нь энэ. Зарим шинжээчийн таамагласнаар унци алтны ханш одоогийнхоос 50 орчим “ногоон”-оор буурч болзошгүй гэнэ. Харин цөөнгүй эдийн засагч ойрын хугацаанд унци алтны үнэ 1950 ам.долларт хүрч магадгүй хэмээн төсөөлж буй аж. Баасан гарагт унци алтны ханш 1902 “ногоон”-д хүрсэн нь өнгөрсөн зургадугаар сарын 11-нээс хойших өндөр дүн юм.