НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролын шууд нэвтрүүлэг хоёрдугаар сарын 20-нд буюу ням гарагт явагдлаа. Энэ удаагийн тохиролд нэгдүгээр сарын 1-31-ны хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 35,624,484 баримт хамрагдсанаас:
- 20 сая төгрөгийн 3
- 3 сая төгрөгийн 4
- 1,5 сая төгрөгийн 34
- 500 мянган төгрөгийн 340
- 100 мянган төгрөгийн 3224
- 30 мянган төгрөгийн 32013 баримт тохиролд таарч азтан боллоо.
Энэ удаад супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 25652019 байжээ.