Сүүлийн өдрүүдэд төгрөгтэй харьцах ам.долларын ханш дээшилж байна. Тодруулбал, валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр ам.долларыг 2865 төгрөгөөр худалдан авч, 2867-гоор борлуулж байлаа. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс авах ханш нь тав, худалдах нь зургаан төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, авах, зарах ханш нь хоёул ийнхүү 2860 төгрөг давлаа. Дээрх захын ченжүүд өнгөрсөн сард “ногоон”-ыг дунджаар 2852 төгрөгөөр аваад, 2854- өөр борлуулж байсан билээ. Монголбанкны зарласан ханшаар америк мөнгөн тэмдэгт өчигдөр 2860.95 төгрөгтэй тэнцсэн нь долоо хоногийн өмнөхөөс 0.25 хувиар чангарсан үзүүлэлт болов.