Улсын хэмжээнд өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 152 588 тонн шатахууны нөөцтэй байжээ. Үүнээс А-80 автобензиний 10 678, АИ-92-ын 39 036, дизель түлшний 99 137 тонн нөөцтэй байсан аж. Энэ нь АИ-92 (95, 98) автобензиний 32, А-80-ын 64, дизель түлшний 36 хоногийн хэрэгцээг хангана гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 75 103 тонн буюу АИ-92 автобензиний 24, дизель түлшний 44 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа гэнэ.
Ташрамд дурдахад, манай улс энэ он гарснаас хойш 234.9 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд автобензин 88.8, дизель түлш 127.1, онгоцны түлш 2.1, бусад бүтээгдэхүүн 16.9 мянган тонныг эзэлсэн байна. Өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 83.1 мянган тонн АИ-92 автобензин импортлоод байсан нь өмнөх жилийн мөн үеэс 21.3 мянган тонноор буюу 34.5 хувиар өссөн үзүүлэлт болов. Харин 127.1 мянган тонн дизель түлш авсан нь 19.6 хувиар буурсан дүн юм.
Бэлтэгсэн Ц.Ундрах