Өнөөдөр гадаа 16 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ
2 дугаар сарын 16-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 47 дахь өдөр бөгөөд он дуусахад 318 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -15 хэмийн хүйтэн бол шөнөдөө -33 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын шинийн 15. Буд гараг. Их морь одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын авах ханш 2,861.00 төгрөг, зарах нь 2868.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 37.40, зарах ханш 38.20, юанийн авах ханш 450.00, зарах ханш 451.00, вонийн авах ханш 2.40, зарах ханш 2.41 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт: “Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал: Төлөөлөл ба мөнгө” форум “Новотел” зочид буудалд болно. Утас: 88037595, 70110355, 70112090
- 10.00 цагт: "Буянт-Ухаа" нисэх буудлын нислэгийн удирдагч бэлтгэх сургалтын нээлт болно. Ингэснээр "Буянт-Ухаа" нисэх буудлыг нөөц нисэх буудал, сургалтын чиглэлээр ашиглах Засгийн газрын тогтоол албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
- 11.30 цагт: Монголын хүний төлөө намаас “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.
- 14.00 цагт: Ард түмний штабаас Төрийн ордны баруун хаалганы дэргэд мэдээлэл хийнэ. Утас: 99191388, 886788
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1646 онд Английн иргэний дайны хамгийн сүүлчийн томоохон тулаан Торрингтон хотноо эхэлжээ.
- 1874 онд АНУ мөнгөн зоосыг хэрэглэж байхаар хуульчлав.
- 1923 онд Английн археологич, Египет судлаач Ховард Картер Фараон Тутанхамоны бунханг олж илрүүлжээ.
- 1930 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд Румынь улсын хөлбөмбөгийн холбоо гишүүнээр элсэв.
- 1937 онд Америкийн эрдэмтэн, зохион бүтээгч Уоллос Х.Каротерс нийлэг материалыг нээн, патентжуулав.
- 1959 онд Кубын дарангуйлагч Фулгенсио Батиста суудлаасаа бууснаар Фидель Кастро ерөнхий сайд болж тус улсыг удирдах болжээ.
- 1962 онд Баруун Германы эргийн дагуух хотуудад их хэмжээний үер бууж 315 хүн амиа алдан, 60,000 айл орох оронгүй болжээ.
- 1978 онд Компьютерт анх удаагаа тооцоолуурт хавтанг суурилуулжээ.
- 2005 онд Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх Киотогийн протокол олон улсын түвшинд хэрэгжиж эхлэв. Гэвч ОХУ энэ гэрээнд нэгдэхээс татгалзжээ.
- 2006 онд АНУ-ын армийн явуулын мэс заслын сүүлийн эмнэлгийг татан буулгажээ.
- 2013 онд Пакистан улсын Куетта хотын Хазара тосгоны дэлгүүрт бөмбөг дэлбэрч 80 хүн амиа алдан, 190 хүн шархаджээ.