Киргизийн их зохиолч М.Байжиев 1968 онд “Сэтгэлд харвасан туяа” гэх дуэль жүжгээ бичсэн байдаг. Энэхүү уран бүтээл нь театрын 270 орчим тайзнаа жүжиг, дуурь, бүжгэн жүжиг хэлбэрээр тавигдсан аж. Өмнө нь хоёр ч удаа Монголын театрын тайзанд амилж байжээ.
Хайр дурлал, уянгын сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэх энэхүү уран бүтээлийг “Шанс” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан, мөн УГЗ, найруулагч, багш Д.Маамхүүгийн гэгээн дурсгалд зориулж бүтээсэн байна.
Сонирхуулахад, алдарт зохиолчийн жүжгийн зохиолыг кино уран бүтээл болгохоор зохиолчоос албан ёсны зөвшөөрөл авч, уг киног бүтээсэн гэнэ. Киноны нээлт хоёрдугаар сарын 18-нд кинотеатруудаар нээлтээ хийх юм байна.