Монгол Улс 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр нүүрс 30.1 сая, алт 19 тонныг олборложээ. Мөн зэсийн баяжмал 1.32, молибдены баяжмал 6.32, төмрийн хүдэр 9.17, төмрийн хүдрийн баяжмал 3.67 сая тонныг үйлдвэрлэснийг салбарын яамнаас нь мэдээлэв. Түүнчлэн хайлуур жоншны хүдэр 118.3, хайлуур жоншны баяжмал 60.3, цайрын баяжмал 75.2 мянган тонныг үйлдвэрлэжээ. Энэ нь өмнөх жилийнхээ мөн үеэс зэсийн баяжмалынх 49.5 мянган тонн буюу 3.9, молибдены баяжмалынх 178.3 тонн буюу 2.9 хувиар нэмэгдсэн дүн гэнэ. Бас 4.66 сая баррель газрын тос олборлосон нь 561.3 мянган баррелиар (13.7 хувь) өссөн үзүүлэлт болов.
Харин нүүрснийх 12.7 сая тонн буюу 29.7, алтных 1.17 тонн буюу 5.8, төмрийн хүдрийнх 52.5 мянган тонн буюу 0.6, төмрийн хүдрийн баяжмалынх 1.03 сая тонн буюу 22 хувиар багассан үзүүлэлт болжээ. Түүнчлэн хайлуур жоншны хүдрийнх ес (7.1 хувь), хайлуур жоншны баяжмалынх 24.7 (29.1), цайрын баяжмалынх 1.1 мянган тонноор (1.5) буурсан гэсэн үг.
Бэлтгэсэн Б.Сонор