Омикрон хувилбарын үед хүүхдэд хийх эмчилгээ, өгөх эм болон ямар үед эмнэлэгт яаралтай хандах талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Т.Болормаа дараах мэдээллийг өглөө.
Манай улсын 12-оос доош насны хүүхдүүд дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа. Тиймээс бага насны хүүхдүүд, 0-5 насны хүүхдүүд халдварт өртөх, хүндрэх эрсдэл байна.
Омикрон хувилбарын хүүхдэд илрэх шинж тэмдэг:
- 5-аас дээш насны хүүхэд: Хоолой өвдөх Нусгайрах Ханиах Ядрах Толгой өвдөх Үнэр мэдрэхгүй болох
- 2-5 насны хүүхэд: Халуурах Амьсгалын дээд замын үрэвслийн шинжүүд, Тайван бус болох Хоолой сөөнгөтөх Хуцуулж ханиах Халуунгүй үед амьсгаадах Хяхтнаа амьсгаа
- 0-2 сартай хүүхэд: Унтаарах Халуурах
Уушгины үрэвслийн шинж тэмдэг байхгүй/цээж хонхолзохгүй, амьсгал олшроогүй/, хүчилтөрөгчийн дутагдал илрээгүй, зөвхөн халуурах, ханиах, хоолой хүндүүрлэх, ядрах, толгой өвдөх, дотор муухайрах шинжүүд илэрсэн, халуураагүй үедээ амьсгаадахгүй бол хөнгөн өвчилж байна гэж хэлнэ.
Эмчилгээ:
- Ихэнхи хөнгөн үед өвөрмөц эмчилгээ хийлгүй, аяндаа эдгэрнэ.
- Шингэн хангалттай уулгаж, сайн хооллоно.
- 38 градусаас дээш халуурвал парацетомолыг 10-15 мг/кг-аар 6 цагаар 1-2 хоног уулгана.
- Витамин Д 400-1000 ОУН/хоногт уулгах
- Витамин С 250-1000 мг/хоногт уулгах
Ямар үед гэрийн хяналтаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх вэ?
-Ханиалгалт нь нэмэгдэж, зовиуртай буюу бөгшүүлж ханиалгах, хоолой нь сөөнгөтөж байвал
-Халуунгүй үед амьсгалын тоо олширвол/Хүүхэд халуунгүй тайван үед амьсгалын тоог эцэг, эхчүүд өөрсдөө хувцсыг нь сөхөөд цээжний хөдөлгөөнийг хараад тоолно/
Ингэхдээ минутад,
- 2 сар хүртэлх хүүхэд 60-аас дээш,
- 2-11 сартай хүүхэд 50-аас дээш,
- 1-5 настай хүүхэд 40-өөс дээш байвал амьсгал олширсон байна гэж үзнэ.
-Цээж хонхолзох
-Цустай цэр гарах
-Суурь өвчтэй хүүхдүүд эмнэлэгт яаралтай хандана.