“Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвт ээжүүд эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Тэдний хэлж буйгаар “Худалдаачдад нийгмийн асуудлаа шийдвэрлэх боломж, эдийн засгийн баталгаа хангалтгүй байна. Төрөөс бага хүүтэй зээл тусламж үзүүлдэггүй юм гэхэд ядаж биднийг дарамтлахаа болиоч. Өндөр үнэтэй түрээс, өндөр хүүтэй өдрийн зээлийг журамлаад өгөөч. Цагдаа, Мэргэжлийн хяналтын газрын дарамтаа зогсоож өгөөч.
Худалдааны салбарт төрийн бодлого дутаж буй учир ченжийн системээр ажиллаж байна. Үүнээс шалтгаалж худалдаачид хэт өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн зардаг гэсэн нэр авдаг. Энэ бүхэнд төрийн бодлого зохицуулалт дутагдаж байна. Бидэнд салбарын яам, тохирсон журам, зохицуулалт алга. Худалдааны салбар буруу системээр яваад байна. Иймээс бид “Бидэнд баярлах шалтгаан байхгүй” жагсаалыг гурав дах удаагаа хийх болоод байна. Мөн гуравдугаар сард Худалдаачдын их хурлаа хийхээр төлөвлөж байгаа юм” хэмээв.