Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны бүтээн байгуулалтад шаардагдах барилгын материалын ханган нийлүүлэлтийн асуудлаар нэгдсэн бодлого, зохицуулалтыг хийсэн байна.
Тодруулбал барилгын материалын үйлдвэрлэл, импортод тулгамдаж буй асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий байнгын ажиллагаатай ажлын хэсгийг байгуулжээ.
Улмаар арванхоёрдугаар сард 95, нэгдүгээр сард 105 вагоны тээвэрлэлтийг Барилгын материал импортлогч аж ахуй нэгж, Гадаад хэргийн яам, Зам тээвэр хөгжлийн яамтай хамтран шийдвэрлэсэн байна.
Хилээр нэвтэрч буй Чингэлэг тээвэрт багтахгүй арматур, төмөр бүтээц эдлэл, зарим нэр төрлийн барилгын материал, тоног төхөөрөмжийг төмөр замаар тээвэрлэх асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд болон холбогдох албан тушаалтнууд хамтарсан уулзалт хийж барилгын материалын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар анхаарч ажиллахаар болов.
Харин УБТЗ-аас барилгын материалын ханган нийлүүлэлтэд хамаарах бүхий л тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.