Монголын хөрөн-гийн бирж өнгөрсөн мягмар гарагт 38 компанийн 1.35 сая ширхэг хувьцааг 429.9 сая төгрөгөөр арилжлаа. Тэдгээрээс 19 компанийн хувьцааны ханш дээшилж, 13-ынх нь буурч, үлдсэнийх нь тогтвортой байв. Топ-20 индекс өмнөх өдрөөсөө ялимгүй буюу 0.09 хувиар өсөн 41 609 нэгж, зах зээлийн үнэлгээ 5.81 их наяд төгрөгт хүрсэн юм. Энэ өдөр “Дархан гурил тэжээл”, “Хүннү менежмент”, “Ган хэрлэн” зэрэг компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15 хувиар дээшилсэн байна. Харин “Хот девелопмент” компанийнх хамгийн өндөр буюу 14.23 хувиар уруудан 74.03 төгрөгтэй дүйлээ. Өнгөрсөн мягмар гарагт хөрөнгө оруулал-
тын хоёр сангийн 31 867 ширхэг нэгж эрхийг 7.58 сая төгрөгөөр арилжжээ.