Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй, газрын тосны IV, V, XX талбайд үйл ажиллагаа явуулдаг “Petro Matad” компанийн хувьцааны ханш өмнөх долоо хоногт өндөр буюу 24.3 хувиар өсөв. Тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт 4.45 пенстэй тэнцсэн юм. Эргэн сануулахад, “Petro Ma¬tad” энэ оны дундуур XX талбайн “Хөх дэглий” хэсэгт нэмж цооног өрөмдөх төлөвтэй талаар өнгөрсөн сард мэдээлсэн билээ. Сонирхуулахад, тус компанийн хувьцааны ханш өнгөрсөн тавдугаар сарын 17-нд нэгж нь 8.50 пенс болсон нь сүүлийн нэг жил дэх хамгийн өндөр дүн юм. Харин өнгөрсөн аравдугаар сарын 11-нд 2.59 пенс болсон нь дээрх хугацаан дахь хамгийн доод үзүүлэлтэд тооцогджээ. Ташрамд дурдахад, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, “Оюутолгой”-н 66 хувийг эзэмш дэг “Tur¬quoise hill resources” компанийн хувьцааны ханш баасан гарагт таван хувиар өссөнөөр нэгж нь 23.69 доллартой тэнцлээ.