Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшнийг жил бүр шинэчлэн тогтоодог. Тэгвэл 2022 онд хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатарт 277 800, зүүн бүсэд 236 400, баруун бүсэд 238 800 төгрөг байхаар шинэчилжээ. Төвийн бүсэд дээрх дүнг 239 200, хангайн бүсэд 240 400 төгрөг байхаар тусгасан байна. Энэ нь амьжиргааны доод түвшин Улаанбаатарт өнгөрсөн жилийнхээс 39 100, баруун болон төвийн бүсэд 26 200-31 800 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Мөн зүүн болон хангайн бүсэд дунджаар 26 200 төгрөгөөр ахисан дүн болов.
Бэлтгэсэн С.Цэрэн