Манай улс энэ оны эхнээс хойш нийт 562.8 мянган тонн нүүрс экспортолсныг УУХҮЯ-наас мэдээлэв. Мөн дээрх хугацаанд 54.9 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлжээ. Төвбанк 2022 он гарснаас хойш 1657 кг алт худалдан авсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 23.1 хувиар илүү дүн аж. Улсын хэмжээнд өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны байдлаар 149 910 тонн шатахууны нөөцтэй байжээ. Тухайлбал, А-80 автобензиний 10 755, АИ-92 автобензиний 37 191, дизель түлшний 95 954 тонн буюу хэвийн нөөцтэй байсныг дурдав.
Бэлтгэсэн Б.Сонор