Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргалаа,
Энэхүү мэдэгдэлд, 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Эрээн төмөр замын боомтоор 3 сар гаруй хугацаанд Замын-Үүд боомтод саатаад байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг шат дараатайгаар татан авах боломжтой болсон гэжээ.