Өнгөрсөн онд 1.118.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн байна. Харин оны эцсийн үзүүлэлтийг тооцоолж үзэхэд дээрх төлөвлөгөө 114.7 хувиар даван биелэжээ. Өөрөөр хэлбэл 1,282.5 мянган тонн зэсийн баяжмалыг 2021 онд экспортлосон аж.
Харин хүдрийн баяжмалыг экспортын гүйцэтгэл 88.9 хувьтай байна. Газрын тосны экспортын гүйцэтгэл 79.5 хувь, цайрын хүдэр, баяжмалын экспорт 94.5 хувь, хайлуур жошны хүдэр, баяжмалын экспорт 90.3 хувийн тус тус гүйцэтгэлтэй гарчээ.
Түүнчлэн 28 мянга гаруй тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн боловч урд хөрш хилээ хаасантай холбоотойгоор 56.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл 2021 оны байдлаар нийт 16 мянга гаруй тонн нүүрс экспортолсон байна.
Ташрамд дурдахад, Монголбанк оны эцэст 20.8 тонн алт худалдан авчээ.