Монгол Улсын Хөгжлийн банкнаас нийт гаргасан зээлийн 55.3 хувь нь “чанаргүй” ангилалд багтсан. Өөрөөр хэлбэл хууль хяналтын байгууллагад хандаж байж л энэ мөнгийг олно гэдэг мэдээллийг өнгөрсөн долоо хоногт тус банкнаас олон нийтэд зарлаад буй. Энэхүү мэдээллийг тодруулахаар ажиллах явцдаа Зариг.мн сайт болон сэтгүүлч У.Оргилмаа Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Ё.Отгонбаярын занал хийлэлд өртжээ.
Энэ талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэдээлэхдээ "Дээрх 55.3 хувь буюу нийтдээ 841 тэрбум төгрөгийн зээлийг улс төрөөс хамаарал бүхий этгээдийн хамаатан садны 26 компани авсан нь баримтаар нотлогдсон. Энэ компаниуд бүгд Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч гэсэн ангилалд багтсан байна.
Тодруулбал:
- Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр 19 настайгаасаа эхлээд 14 жил тасралтгүй ажилласан Ц.Ууганбаяр гэдэг хүний компани Монгол Улсын Хөгжлийн банкнаас 117.9 тэрбум төгрөг аваад өгөхгүй байна.
- УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр өөрийн төрсөн дүү болон хөвгүүдээрээ дамжуулан Монгол Улсын Хөгжлийн банкнаас 43.2 тэрбум төгрөгийн зээл авсан баримтыг дэлгэсэн.
- ЖДҮ сангаас зээл авч байсан, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын төрсөн дүүгээрээ дамжуулж мөн тус банкнаас их хэмжээний зээл авсан. Ийм баримтуудыг үзэгч та бүхэнд цувралаар хүргэсэн.
- УИХ-ын гишүүн асан УИХ-ын гишүүн асан сайдын эхнэрийнх нь хувьцаа эзэмшдэг компани тус банкнаас 17.7 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ хүний хөрөнгө орлогын мэдүүлэгт “Нүүдэлчин” группт хувьцаа эзэмшдэг тухайгаа тусгасан байдаг. “Нүүдэлчин” групп нь “Мон дулаан” компанийн нэг хувьцаа эзэмшигч гэдгийг энэ үндсэн мэдээлэл дээрээс харсан. Ё.Отгонбаярын одоогийн эхнэр Ш.Батнасан эзэмшдэг. Сайд асан өөрөө энэ баримтыг үгүйсгэдэггүй. Би 2018 онд энэ эмэгтэйтэй гэрлэсэн гэж албан ёсны сошиал хуудастаа мэдээлсэн. Түүний эхнэр Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан 17.7 тэрбум төгрөгөө төлөөгүй байгаа бөгөөд найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орсон байна.
Ё.Отгонбаяр гишүүний мэдээллийг Зариг.мн сошиал хуудаст олон нийтэд хуваалцсан байна. Энэ мэдээллийн сэтгэгдэл хэсэгт сэтгүүлч Оргилмаа “Энэ хэрэг “Мон дулаан” компанитай холбоотой” гэж бичсэн байна. Үүнийг харсан сайд асан Отгонбаяр сэтгүүлч Оргилмаа болон Зариг.мн сайтыг заналхийлсэн үйл явдал болсон" гэв.