Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийхан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа хандивлаж, бусдын амийг аваръя” аяныг зохион байгуулжээ. Цар тахлын халдвар буурахгүй байгаатай холбогдуулан цусны доноруудын хандив буурч, цусны нөөц улс орон даяар багассан энэ үед инженерийн цэргүүдийн санаачилсан аян оновчтой арга хэмжээ болж чадсан хэмээн албаныхан мэдээллээ.
Бусдад амьдрал бэлэглэх аянд хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн хүсэлтээр хамрагдсан байна.