Нийслэлийн дийлэнх дэлгүүр, хүнсний захад энэ сарын гуравдугаар долоо хоногийн байдлаар үхрийн ястай мах кг нь дунджаар 14 000, цул нь 15 500 төгрөгийн үнэтэй байсан нь өмнөх долоо хоногийнхоос ястай махных 200-гаар хямдарч, цул нь 150 төгрөгөөр өссөн үзүүлэлт болсныг нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ. Түүнчлэн хонины ястай мах кг нь 11 200, цул нь 12 000 орчим төгрөгөөр борлуулагдаж байв. Энэ нь долоо хоногийн хугацаанд ястай махны үнэ 450 төгрөгөөр өсөж, цулынх нь 150-иар буурсан дүн болжээ. Түүнчлэн аль дүүргийн, ямар худалдааны төвд борлуулж буйгаас хамаарч махны үнэ кг тутамдаа 4000 орчим төгрөгийн зөрүүтэй байна. Харин монгол, нэг кг төмс дунджаар 1200, байцай 2400 төгрөг байсан нь долоо хоногт 1.7-2.7 хувиар багассан үзүүлэлт бөгөөд бусад ногооны үнэ тогтвортой байжээ.