Мал тооллогын урьдчилсан дүнгээр нийтдээ 67.3 сая толгой мал тоологджээ.
Үүнээс Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ аймгийн төв бүсэд 30.5 сая толгой мал өвөлжиж байна. Харин баруун бүсэд 15.5 сая, зүүн бүсэд 12 сая, говийн бүсэд 9.3 сая толгой мал өвөлжиж байгаа гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.