Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “2020 оны эхээр Монгол банк банкны салбарын шинэчлэлийн хөтөлбөрийг гаргасан. Энэхүү хөтөлбөр нь таван бүлгээс бүрдэх бөгөөд хамгийн чухал нь банкны хувь эзэмшлийн төвлөрөлийг бууруулах, мөн банкыг олон нийтийн хяналттай болгох ийм зорилготой байсан.
Энэ зорилгынхоо хүрээнд Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сард оруулсан нэмэлт өөрчлөлт оруулж, банкыг бирж дээр бүртгэлтэй нээлттэй компани болгох, нэг хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл нь 20 хувиас хэтрэхгүй байх, олон хувьцаа эзэмшигчтэй болгохоор тусгасан. Үүний дагуу үйл ажиллагаа маань хэрэгжээд явж байна.
2022 оны эхний хагас жилд системийн буюу Монголын нөлөө бүхий таван том банк Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжина” хэмээлээ.