Засгийн Газрын өчигдрийн /2022.01.19/ ээлжит хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан С.Наранцогт томиглогдож үүрэгт ажлаа хүлээн авав.
Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүргийг хариуцагч Б.Жавхлан шинээр томилогдсон Дэд сайд болон яамны хамт олонд хандан хэлэхдээ “Цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжил Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яам хоорондын хамтын ажиллагаанаас шууд шалтгаалах бөгөөд тус хоёр яам нь нягт уялдаа холбоотой ажиллаж байж төрийн бодлого тогтвортой байна.
Тийм ч учраас Засгийн газраас төрийн алба, тэр дундаа эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан гол институцэд олон жил бэлтгэгдсэн боловсон хүчнийг томилсон” гэдгийг онцолж, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогтод баяр хүргэж, тус яамны нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.