“Болдтөмөр Ерөө гол” ХХК нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах төслийг 2019-2025 онд хэрэгжүүлнэ. Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжийн гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний хүрээнд 2019-2021 онд 110/10 кВт-ын 9,4 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 6,3 MВт-ын цахилгааны дэд станц, 12 км төмөр зам, Гүний усны 2 цооног, Паркийн усан хангамжийг шийдэх зорилгоор Бор хөөвөр болон Долоодын говиос гүний ус дамжуулах 103 км урттай шугамын трассын зураглал хийсэн байна. Мөн Төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ гаргаж, жилд 2 сая тонн хүчин чадалтай төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бүтээгдэхүүний агуулах, ачих буулгах талбай байгуулжээ.