ААН-үүд өнөөдрөөс өртөг, зардал нэмэгдсэн бодит үнээр шатахуун борлуулж эхэлсэн талаар УУХҮЯ-аас мэдээллээ. Ингэснээр АИ 92 шатахууны үнэ 15-20 төгрөгөөр нэмэгдэж 2440 төгрөг болсон бол , АИ95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж 2840 төгрөг болжээ.
Энэ нь сүүлийн 16 сарын хугацаанд АИ92 шатахууны өртөг, зардлыг тооцож, зах зээлийн бодит үнээр зарж буй анхны тохиолдол гэдгийг албаныхан онцоллоо.
Өмнө нь импортлогчид шатахууныг төрөөс тогтоосон үнийн дагуу борлуулж, алдагдал хүлээж байсан учир өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр "Шатахууны үнийг чөлөөлөх" шийдвэрийг албаныхан гаргасан.
Ташрамд дурдахад, өргөн хэрэглээний АИ92 авто бензин 2021 оны
- VII сард 2050 төгрөг,
- XI сард 2150 төгрөг
- XII арванхоёрдугаар сард 2220 төгрөг болж нэмэгдэж байжээ.