Өнөөдөр гадаа -9 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
01 дугаар сарын 07-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1.Өнөөдөр бол жилийн 7 дахь өдөр бөгөөд он дуусахад 358 хоног үлдлээ.
2.Цаг агаар өдөртөө -15 хүйтэн бол шөнөдөө -26 градусын хүйтэн байх нь ээ.
3. Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 07. Баасан гараг. Билгийн тооллын 4. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.Чөдөр одтой, шарагчин хонь өдөр, өдрийн наран 8.41 минутад мандан, 17.15 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхтгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу: Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2853.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол рубль 38.70 юань 447.50, вон 2.38 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
2. 11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэмэгдэл халамжийг багасгаж байгааг эсэргүүцэж хэвлэлийн хурал хийнэ. Утас:350002
Төрийн ордонд
3. 10.00 цагт Улсын Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
4. 13.00 цагт "Үндсэн хууль-30" маркийн нээлт, хөшиг нээх ёслол болно.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- 1610 Галилей Бархасбадь гаригийн эхний гурван сарыг олж мэдэв.
- 1714 бичгийн машиныг англи гаралтай Хенри Милл патентжуулсан (жилийн дараа барьсан)
- 1941 онд Хятадын Куоминтангийн цэргийн хүчин Чи Кай-Шекийн тушаалаар Аньхуй мужийн Маолин хотод баригдсан Коммунист Шинэ Дөрөвдүгээр арми руу гал нээж, 7000 цэргийг алж, олзолжээ.
- 1953 оны АНУ-ын Ерөнхийлөгч Харри Труман Америкийн устөрөгчийн бөмбөг боловсруулж буйгаа зарлав.
- 1954 ж. Джорджтаун-IBM туршилтыг Нью-Йорк дахь IBM-ийн төв байранд машин орчуулгын системийн 1-р олон нийтийн жагсаал болжээ.