Засгийн газрын арваннэгдүгээр сарын 12-ны хуралдаанаар 2022 оны улсын төсвийг батлах үеэр хүүхдийн 100 мянган төгрөгийг Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд төвлөрүүлж, хадгалах шийдвэр гаргасан.
Энэ хүрээнд 2022 оны долдугаар сарын 1-нээс эх хойш 50 мянгаас доошгүй төгрөгийг нь хадгаламжид хуримтлуулна. Үлдсэн 50 мянга хүртэлх төгрөгийг хүүхдүүд гар дээрээ авч болно хэмээн Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь мэдэгдэж байсан юм.