Өнөөдөр гадаа -10 градусын хүйтэн байна. Цаг агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 6 дахь өдөр бөгөөд он дуусахад 359 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -10 хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 04. Бархасвадь гараг. Чөдөр одтой, зургаан цагаан мэнгэтэй, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номрхуулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 2853.00, зарах нь 2855.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.50, зарах нь 39.20 юань 447.50, зарах нь 448.50, вон авах нь 2.39, зарах нь 2.39 байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 9.00 цагт МҮХАҮТ-д "Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл"-ийн анхдугаар форум болно.
- 10.00 цагт Гэгээнтэн кинотеатрт КОВИД-19 цар тахлын үед гадаадад гацсан иргэдийн түүхийг харуулсан "Эх орондоо л очихсон" баримтат киноны нээлт болно.
- 10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
- 11.00 цагт УИХ-ын гишүүн Д.Ганбат "АН-ын бүртгэл ба Дээд шүүхийн асуудал" сэдвээр мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүүхэнд:
- 1649 Английн Парламентын парламент Чарльз I-ийг урвасан болон бусад "өндөр гэмт хэрэг" -ийн хэргээр шүүхэд өгөхийг санал болгов.
- 1912 он Альфред Вегенер, геофизикч, цаг уурын мэргэжилтэн Франкфуртын Сенкенберг-Музейд Геологийн холбооны (Геологичен Верейнигунг) Геологийн холбооны лекц дээр континенталь шилжилтийн талаархи маргаантай онолоо танилцуулсан байна.
- 1941 оны АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт АНУ-ын Холбооны улсад үг хэлэх үеэрээ "Дөрвөн эрх чөлөө" (үг хэлэх, шүтэх эрх чөлөө; хүсэл, айдсаас ангид байх) үг хэллэгээ хийжээ.