Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийгдсэн, Багахангай дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 129 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Нийслэлийн орон сууцны корпораци”-иас байгуулсан ажлын хэсэг 12 сарын 8-10 өдрүүдэд тус гадарт ажиллан 94 иргэнтэй түрээслээд өмчлөх гэрээ байгуулжээ. Шалгуурт тэнцсэн иргэд 5-7 жилийн хугацаанд ямар нэгэн урьдчилгаа төлбөргүй, хүүгүйгээр төлж барагдуулах хамгийн чухал нь нэгж талбайн үнийг 700 мянган төгрөгөөр тооцон олгож байгаад иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна. Нийт 7 ангилал тус бүрийн шалгуур үзүүлэлтийн дагуу дээрх иргэдийг нээлттэй сонгон шалгаруулалт хийж шинэ оны босгон дээр орон байртай болж буй иргэдэд баяр хүргэн НОСК ХК-ийн захирал М. Говьсайхан, Барилга, хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б. Сүхбаатар, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр нар орон сууцны түлхүүрийг гардуулан өглөө.Дээрх иргэдийн эргэн төлөлтөөс төвлөрсөн нийт мөнгөн дүнг цаашид Багахангай дүүрэгт иргэдийг орон сууцжуулах төсөл хөтөлбөрт бүрэн зарцуулах болно гэдгийг онцолсон юм.