Өнөөдөр өдөртөө -13, шөнөдөө 28 градусын хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
12 дугаар сарын 29-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 362 дахь өдөр бөгөөд он дуусахад хоёрхон хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -28 градус хүйтэн байх нь ээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2852.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.10, юань 447.20, вон 2.39 төгрөг байна.
- Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын 24. Тэргүүн дагуул одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуварга болох, багш шавь болох, номын авшиг авах, шинэ гэр байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцэл буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Улсын их хурлын хүндэтгэлийн хуралдаан болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1619 оны энэ өдөр Францын зохиолч Антони Фүрэтиэр мэндэлжээ.
- 1983 оны энэ өдөр Америкийн бөмбөрчин, продюсер Дэннис Вилсон таалал төгсжээ.
- Хойд Австрид зул сарын баяр тэмдэглэж эхэлжээ.
- 2017 оны энэ өөр Америкийн нэрт жүжигчин Rose Marie таалал төгсжээ.