Өнөөдөр өдөртөө 13, шөнөдөө 31 хэмийн хүйтэн байна. Таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй
12 дугаар сарын 27-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 360 дахь өдөр бөгөөд он дуусахад дөрвөн хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -13 хэмийн хүйтэн бол шөнөдөө -31 градус хүйтэн байх нь ээ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2851.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.00, юань 447.00, вон 2.40 төгрөг байна.
- Өнөөдөр аргын тооллын 2021 оны арванхоёрдугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын 23 жарны Тугчин одтой шаргачин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана.Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр сэтгэл муутантай нөхөрлөх, архи уух, тамхи татахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сайн хэмээжээ.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
2. 13.00 цагт Blue sky зочид буудалд Шинэ цагийн шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулсан "Монгол хэл, утга зохиол судлалын хөгжил, чиг хандлага" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 80204691
Богд хааны ордон музейд
3. 11.40 цагт Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ойд зориулсан “Хорин нэгэн Дара эхийн чуулган” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.
4. 12.00 цагт Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ойд зориулсан “Эрх чөлөө” эрдэм шинжилгээний хурал болно.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
5. 11.00 цагт Монголын амлалт нэхэх эмэгтэйчүүдийн холбооноос 2022 оныг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгохыг уриалнж, хэвлэлийн хурал хийнэ.
6. 11.30 цагт “Цахим цагийн хүрд” ХХК-иас “Богд Зонхов койн”-ы талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- БНАСАУ энэ өдөр үндсэн хуулиа баталж байжээ.
- 1965 оны энэ өдөр Энэтхэгийн кино жүжигчин Салман Хан мэндэлж байжээ.
- 1966 оны энэ өдөр Английн продюсер Марианна Эллиот мэндэлж байжээ.
- 1548 оны энэ өдөр Италийн хуульч Франциско Спэра таалал төгсжээ.