Хөшигийн хөндийд шинэ чөлөөт бүс байгуулах асуудлаар БНСУ-ын Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа, Монгол Улсын “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Хөшигийн хөндийн дагуул хотын эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн судалгаа, инженерийн дэд бүтцийн төлөвлөлт, хамтарсан мэргэжлийн баг байгуулах, туршлага солилцох, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг чиглэлд талууд хамтарна.
Санамж бичигт Монгол талаас “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Солонгосын талаас “Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа”-ны комиссар Ли Вон Жэй нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Талууд Санамж бичгээр хоёр улсын олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болох Хөшигийн хөндийн дагуул хотыг байгуулах хүрээнд нягт хамтран ажиллана.