Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны байдлаар 13.3 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 их наяд төгрөг буюу 47.4 хувиар өссөн байна.
Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3.9 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өсжээ.
Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулбал:
➢ Уул уурхайн салбараас 3.7 их наяд төгрөг буюу 27.7 хувь,
➢ Газрын тосны салбараас 180.4 тэрбум төгрөг буюу 1.4 хувь,
➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 30.8 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
➢ Бусад орлого 36.9 тэрбум төгрөг буюу 0.3 хувь байна.
Энэ оны байдлаар уул уурхай, олборлох салбар улсын төсөвт 3.7 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.
Үүнээс:
➢ Зэс 2.3 их наяд төгрөг,
➢ Нүүрс 732.0 тэрбум төгрөг,
➢ Алт 212.3 тэрбум төгрөг,
➢ Төмөр 168.2 тэрбум төгрөг,
➢ Хайлуур жонш 103.9 тэрбум төгрөг,
➢ Цайр 98.7 тэрбум төгрөг,
➢ Бусад ашигт малтмал 49.0 тэрбум төгрөг.