Манай улс 2021 оны төсвийн тодотголоор 28.6 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт татарч оны эхний 11 сарын байдлаар 13 сая тонн нүүрс экспортолжээ. Харин 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол дээрх хугацаанд 1.2 сая тонн экспортолсноор зэсийн баяжмалын борлуулалтын төлөвлөгөө 138.3 мянган тонн илүү давж, 112.4 хувийн гүйцэтгэлтэй биелжээ.
Төмрийн хүдрийн баяжмалын тухайд оны эхний 11 сарын байдлаар 88.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэгвэл Монголбанк дээрх хугацаанд 20 тонн алт худалдан авснаар төлөвлөгөө 100 хувь биелжээ.