Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүний үнэ 57.5 хувиар өсчээ. Тодруулбал дараах 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2017 оны арваннэгдүгээр сард 54515 төгрөгөөр худалдаж авч болдог байсан бол энэ оны арваннэгдүгээр сард 85848 төгрөгөөр худалдаж авч байна.
Өөрөөр хэлбэл 4 жилийн хугацаанд дээрх бүтээгдэхүүний үнийн өсөлт 31333 төгрөгөөр буюу 57.5 хувиар нэмэгдсэн байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.