Коронавирусийн цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн Газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн 15 хоногийн хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрт 300 мянган төгрөгийн нөхөн олговор олгосон билээ.
Иргэн бүрт олгож буй 300 000 төгрөгийн мөнгөн дэмжлэг болон 50 000 төгрөгийн вакцины урамшууллаа авч амжаагүй иргэд энэ сарын 27-ны 23:59:59 цагаас өмнө www.ebarimt.mn/ цахим хуудсанд хүсэлтээ гаргахыг Сангийн яамнаас мэдээллээ.